Монгол
Энэхүү төслийн зорилго нь Хатгал сумын нутаг дэвсгэр дээр сүүн бүтээгдэхүүний ферм барьж байгуулах болон эзэмших эрхийг нь тухайн нутгийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидэд өгөх юм. Нутгийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидийг өндөр чанартай сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог нэмэгдүүлж гуравдах талд борлуулах боломжийг нээхэд оршино. Одоогоор сүүн бүтээгдэхүүн нь зөвхөн тухайн орчиндоо богино хугацаанд борлуулагдаж байгаа, учир нь бүтээгдэхүүнийг хадгалах болон боловсруулах арга барил нь уламжлалт хуучин арга байгаа юм. Хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасан олон улсын стандартад нийцсэн сүүн бүтээгдэхүүний ферм байгуулснаар бусад худалдан авах чадвартай хот суурин газруудад бүтээгдэхүүн борлуулах боломж сайжрах юм. Ингэснээр шинээр ажлын байр бий болж нутгийн ард иргэдийн амжиргаа сайжирна. Мөн ихэнхи бүтээгдэхүүнүүд нь Монгол үндэсний уламжлалт сүүн бүтээгдэхүүн байх болно.
Уг төсөл нь Данийн Хязгаар үгүй Архитектс, Данийн Хязгаар үгүй Сүүн бүтээгдэхүүний Технологи, Щвейцарийн экоЛип Сан болон Антрапологич Бэнэдиктэ Мүллэр Кристэнсэн нарийн хамтын ажиллагаа ба Архитекторч Чалоттэ Вад энэхүү төслийн санаачлагч бөгөөд мөн төслийн удирдагчаар ажиллах юм. Төсөл нь байгуулагдах шатандаа Данийн төслийн групийг байгуулж байгаа ба хамтран ажиллах байгууллагууд , холбоодуудыг нэгтгэж байна. Мөн Хөвсгөлийн Сүүний Фермийн холбоог байгуулж төслийг бодитой болгох санхүүгийн сангуудад хандах ажилууд хийгдэх гэж байна. Төслийн удирдагч санаачлагч Чалоттэ Вад нь Хатгал сумын бүлэг бүхий сүү үйлдвэрлэгчидтай хамтран төслийн анхан шатны бүтцийг тодорхойлоод байна. Дараагийн шатанд 2015 оны 7 дугаар сарын 4-нөөс 18-ны хооронд Данийн 3 архитекторчид, 2 сүүн бүтээгдэхүүнийн технологичид болон Антрапологич нарийг өнөөгийн нөхцөл байдлыг судлуулах зорилгоор илгээх гэж байна.